Орос Украйны Дайн

2022 оны 2-р сарын 24-ны өглөө Украйны хотууд руу пуужингийн цохиол өгч Белорус, ОХУ-ын хилийн талаас Украйн руу дайрснаар хөгшин европын зүүн хатавичинд дайны гал дүрэлзэж эхэлсэн.


Путины хуучин соц улсуудтай харилцах гадаад бодлого

В.Путин Оросын төрийн эрхийг ганцаар барих болсон үеэсээ ЗСБНАУ-ыг эргэн байгуулах хүсэлтэй болохоо олон удаа илэрхийлж байсан. Үүнийг илтгэх нэг зүйл бол түүний “ЗХУ-ыг тараасан Гарбоцёвын хамгийн том алдаа” гэж хэд хэдэн удаа хэлснээс харагддаг. Путин хэд хэдэн удаа хуучин соц улсуудтай харилцаагаа сайжруулж нэг том улс төрийн бүлэглэл үүсгэх гэж оролдсон. Үүний нэг нь “нэгдсэн гаалийн систем”, “Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага” зэрэг юм. Гэхдээ үүнийг зөвлөлтийн үед өөрсдийгөө түрэмгийлүүлсэн гэж үздэг дотроо олон жил үзэн ядаж ирсэн Польш, Унгар, Румын, Латви, Литва улсууд нэгдэхээс татгалзаж НАТО-д элссэн. Орос хамтын ажиллагаатай улсуудтайгаа эрх тэгш хамтын ажиллагаа явуулахгүй дарамталсан байдал үзүүлж байсан тул энэ холбооноос улсууд гарч эхэлсэн. Манайх улсыг “гаалийн нэгтсэн системд орсонгүй гээд 63% гаалийн татвар ногтуулсан нь одоо ч хүчин төгөлдөр байгаа.

Путин хуучин соц улсуудаа хөгжүүлэх байж эдийн засгийн хүчийг нь байх хүсэлтэй байдгийн хамгийн том илрэл болсон улс бол Кыргызстан, Туркменстан улсууд юм. Манайхыг ч бас хөгжихийг зөвшөөрдөггүй. “Эгийн голын усан цахилгаан станц”, “Нийлэгжүүлсэн хийн тулшийн үйлдвэр”, “Невт боловсруулах үйлдвэр”, “Нарийн царгийн төмөр зам” гээд олон зүйлүүд байдаг.


Украйн руу дайрах шалтгаан

Украйнчууд үржил шимтэй хөрс, Оросоос авдаг Баруун Европ руу гардаг хийн хоолой татвар, харьцангуй сайн хөгжсөн үйлдвэрүүдийнхээ ачаар хуучин соц улсуудаас хурдацтай хөгжиж эхэлсэн. Эндээс олох хөрөнгө мөнгөнд Оросууд шунаж эхэлсэн. Украйны сонгуулд нөлөөлж хэд хэдэн удаа өөрсдийн гар хөл болсон хүмүүсийг төрийн тэргүүн болггож байв. Эцэст нь хийн хоолой татвар, Крым дэх Орос цэргийн баазын татвар зэрэг асуудал босож ирэнгүүд Зөвлөлтийн үеийн өр ярьж эхэлсэн. Эцэст нь 2002 оноос Украйнчуудыг хий хулгайлсан гэж дайрч эхэлсэн.

Украйнчуудын нэг буруу байсан нь Оросуудаас хараат бишээр сайхан амьдарч эхэлсэнд байгаа юм. Энэ дарамт Зөвхөн Украйнд байгаа юм биш. Бүх хуучин соц улсуудад тохиолдож байсан юм.


Оросуудын төсөөллөөр

Оросууд дайн эхлүүлэхдээ дэлхий даяар хоёр шалтгаан дэвшүүлж ярьж байв.

  1. НАТО баруун тийш биднийг амьсгалах зайгүй болтол нь шахлаа. Украйныг элсүүлж бидэнтэй хиллэх гэж байна. Үүнээс нь өмнө Украйныг “цэрэггүйжүүлнэ, төвийг сахисан үзэл баритмлал”-тай болгоно.
  2. Украйнчууд европ дэх шинэ нацизмын эх булаг болж байгаа тул эдгээр нацистуудыг устгана. 

гэсэн мэдэгдлийг хийж дэлхий даяар хийж Украйнд “Цэргийн тусгай ажиллагаа” нэртэй дайн хийх болсноо мэдээллэсэн. Оросуудад маш богино хугацаанд үр дүн ихтэй “цахилгаан дайн” хэрэгтэй байв. Учир ОХУ нь удаан хугацааны дайныг санхүүжүүлээд суухад хангалттай эдийн засгийн чадал байхгүй юм. 

Оросуудын төсөөлснөөр Дайн эхлэхээс өмнө цэргийн сургууль нэрээр сэтгэл зүйн хувьд хангалттай дарамталсан болохоор эхний хэдэн өдрийн хүчтэй пуужингийн довтолгооны дараа Украйны арми зохион байгуулалтаа алдаж Оросын арми бараг эсэргүүцэлгүй урагшилж Киевийг эзэлэн авч төрийн тогтолцоог эргүүлж улсынх нь газар нутгийн зүүн хэсгийг авна. Хил хуучин соц улсуудад “та нар хэзээд Оросын гараас холдохгүй, бидэнд мөнгө төлж бай” гэсэн том сургамж өгнө гэж бодож байсан бололтой байна.

Гэвч дайны эхнээс л нэг л эв нь олдохгүй хүчээр муйхраар дайрсаар сарын дараа гэхэд анх төсөөлнөөс тэс өөр үр дүнд хүрээд байв. Дайны явцад 3000 гаруй цэргийн алба хаагч амь үрэгдэж, 10,000 орчим шархдаж 7 генерал алагджээ. Их хэмжээний дайын техник сөнөөгдсөн. Энэ хугацаанд дөрвөн удаагийн уулзалт хэлэлцээ хийсэн боловч Украйны тал Хил хязгаар дотор нь байгуулагдсан хоёр улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Кремийг Оросынн талд өгч, бүх цэргээ тараахыг зөвшөөрсөнгүй тул хэлэлцээ амжилтанд хүрсэнгүй. Оросууд ч энэхүү дээрэнгүй шаардлагаасаа алхам ч ухраагүй юм.

Оросын Армын үнэн төрх

Оросын армийг дэлхий даяараа дэлхийн номер нэг нь биш юм аа гэхэд хоёрдугаарт орох дайны чадавхи өндөртэй, үлгэр жишээ авахууц арми гэж үзэж байв. Хуучин соц улсуудад бол дэлхийн хоёрдугаар дайны цорын ганц ялагч нь Орос гэж ойлгуулсан байв. Гэвч дайн эхэлтэл энэ бүх төрхийн ард талаас жинхэнэ төрх нь харагдах нь тэр.


  1. Оросын армийн ёс зүй. Дайн эхэлсэн өдрөөс л Оросын арми хар муйхраар байлдаж цэрэг, ард ялгаагүй устгаж байгаа нь харагдаж байв. Энэ тухай ОХУ-ын гадаад хэргийн сайд С. Лавров тайлбарлахдаа “АНУ нар дайн явуулахдаа мөн л бөөн хүн алж хяддаг. Тэдний тухай та нар ярьдаггүй юм байж бидний хүн алахаар” алж хядсан тухай ярьлаа гэж мэдээ үзсэн болон нийтлэсэн хүмүүсийн буруутгасан байв. Гэхдээ үүнийх нь дараахан орос цэргүүдийн хулгай дээрэм хийж, энгийн иргэдийг гудманд олноор буудан хороосон, яргалсан баримтууд нь энд тэндгүй тавигдах болсноор энэ тухай ахин тайлбар хийхээ болсон.
  2. Оросын армийн туршлага. XXI зуунд явуулсан Оросын дайнуудыг харвал 2008-ны Гүржтэй, … юм. Эдгээр дайнд оросууд өөрсдөөсөө хэд дахин сул хүчтэй армийг цэргийн сүр хүч, зэвсгийн давуу талаар аархан цөөн хэдэн өдрийн дотор хүссэн үр дүндээ хүрч байв. Том хэмжээний цэргийн ажиллагаа гэвэл Сирийн дайнд оролцсон нь юм. Иймд үнэндээ оросын цэрэг хангалттай дайны туршлагатай биш юм.
  3. Судалгаа. Орос арми дайны төлөвлөгөө боловсруулахдаа зөвхөн цэрэг дайны тухай матераил цуглуулсан болохоор тэдний цэргүүд давшаад орсон хот тосгодууд хэрхэн хүлээж авах тухай ямар ч төсөөлөл байхгүй байжээ.Оросууд хангалттай туршлагагүй болохоор орчин үеийн дайны тухай ойлголт муу байсан нь энэ дайнд харагдлаа. Тэдний төсөөлснөөр бид ирээд яллаа гэхэд Украйнчууд бүгд өвдөг сөгдөж мөргөөд үг дуугүй дагана гэж бодож байсан юм шиг санагдах юм. Америкууд дайрах улсынхаа дотор социалогийн олон талд судалгаанаас гадна хүн судлалын олон янзын судалгаа явуулж түүнийхээ үр дүнг дайндаа болон эзэлснийхээ дараа иргэдтэй харилцах, нийгмийг нь зохион байгуулах зэрэгтээ хэрэглэдэг тухай хүн судлаачдын амнаас сонсож байсан.
  4. Шинэчлэл гүйцэт хийж чадаагүй. Орчин үеийн дайнд хөнөөл хийхдээ зэвсгүүдийг өргөнөөр хэрэглэх боломжгүй болсон олон гэрээ хэлцэл хийсэн байдаг. Үүнээс гадна хөнөөл ихтэй зэвсэг хэрэглэх тусам энгийн иргэд олноор хэлмэгдэж довтлогч талын нэр хүнд унаж, цэргийн удирдагчид “дайны гэмт хэрэгтэн” болно. Мөн эсрэг талын холбоотнууд ч ихэснэ. Оросууд сая яг ийм байдалд орчихсон. Оросууд харилцаа холбоо сайтай жижиг бүлэг өөрсдийн артилер, агаарын хүчээр дэмжүүлээд байлдахад Оросууд  хаашаа буудахаа ч мэдэхгүй болж сандарсандаа иргэний байгууламжууд руу ч буудаж эхэлсэн. Энэ нь Орос цэргүүдийн байлдааны тактикийн мэдлэг ямар байгааг харуулсан хэрэг болсон. Оросуудын аз болохоор агаараас хамгаалах локаторын төхөөрөмж украйнд их байсангүй. Сүүлийн үед АНУ-аас өгсөн машинд ачаад явах боломжтой жижиг локаторын системтэй байсан бол түүнийгээ стингертэйгээ холбоод ажиллуулахад Оросууд бүр онгоц ч үгүй болох байв. Дараагийн нэг том асуудал бол цэргийн хангалтын систем нь ганцхан машинаар зөөх байв. Хангалтууд араас болохоос аюулгүй гэж бодсон бололтой. Гэтэл дроноор довтолж хангамжийг нь тасдаж болох аргийг тооцоогүй байсан байна.
  5. Цэргийн Сургалт. Цэрэгийн албанд татагдаад хангалттай мэргэшээгүй олон залуусыг цэрэгт явуулсан. Бие сэтгэлийн хувьд бүрэн төлөвшөөгүй хүүхдүүд төл хүчирхийлэл ихээр үйлдэх урьдач нөхцөл болсон байхаа.
  6. Жижиг ногоон цэрэг.  2014 онд Крымыг Оросууд эзэлж авах очсон цэргүүдийн ихэнх нь Оросын Алс дорнодын уугуул хүн амын залуус байсан юм. Бидний мах цусны тасархай Буриадууд ч нэлээн их байсан юм. Үүнийг “үндэсний цэвэрлэгээ” явуулж байж магадгүй гэж үзэх хүмүүс мэр сэр байна.
  7. Украйны армийг зөвөөр үнэлэж чадаагүй. Украйны арми 2017 оноос хойш богино хугацаанд алхалт гишгэлтээсээ авахуулаад арга тактик хүртэлээ шинэчлэлтийг хийж чадсан нь үнэхээр гайхалтай. Тэрч бүү хэл Оросууд довтловол хамгаалах бүхэл бүтэн хамгаалан тулалдах тактикийг боловсруулж амжсан байжээ.


Яагаад Украйныг эзлэх бодлоосоо Путин ухарсан бэ?

Үүнд нөлөөлсөн үндсэн хоёр шалтгаан байгаа санагдлаа.

  1. Оросууд хэт муйхарлан байлдсанаар энгийн Украйнчуудыг олноор хөнөөж Украйн хүн бүрийн зүрх сэтгэлд үзсэн ядагдах болсон. Цаашид хүчлэн тулалдсаар эзэллээ ч хүн ам нь Оросын хатуу хяналт хэзээ суларна тэр үед эргэн Оросын эсрэг босох л болно. Ингэхээр энэ удаад яллаа ч эргээд ялагдах нь гарцаагүй. Мөн хүчлээд ялсан учраас бага ч болов тайтгаруулах үүднээс Нөгөө хоёр БНУ-аас буцааж өгөх эсвэл дор хаяж Марюполыг эргүүлж өгч Крымтай газраар холбогдох худлаа болно. 
  2. Устгасан олон байгууламжаа эргүүлж барьж байгуулах өгөх хэрэг гарна.
  3. Барууны орнууд энэ их зардал гаргаж хамгаалчихаад Орост тийм амархан ч өгнө гэж юу байх вэ.
  4. Дайны гэмт хэрэгтэнгүүдээ шийтгэх шаардлага ч гарч магадгүй.


Путин вакумжжээ

Путины цэргийн мэргэжилтэнгүүд Путинд өөрийн армийг дэлхийн хамгийн хүчирхэг арми гэж итгүүлсэн байсан нь түүний сүүлийн үйлдлүүдээс харагдаж байна.

Путин өөрийн армийг ингэж ичгэвтэр байдалд орсонд ихээхэн эгдүүцэж 150 ахлах офицероо ялласнаас харагдаж байна. Нэг хэсэг С.Шойгу харагдахгүй байсан нь ч үүнтэй холбоотой байж болох юм.

Украйнаас ухарч байгаа цэргүүдийн хийсэн бичлэгээс харахад тэд бараг дэлхийн II дайны үеийн зэвсэгтэй, техникүүд нь замдаа эвдэрч ажиллахаа больдог, хүнс сум хэрэгслийн хангамж тасрах зэрэг олон асуудал тэдэнд тулгарч байжээ. Үүнээс үзэхэд Путины зөвлөхүүд доголдолтой хуучин зэвсгүүдээ дайны өндөр чадвартай техник гэж ойлгуулж байсан бололтой.

Нэг удаа Путин, түүний зөвлөх Орос цэргүүд ёс зүйгүй үйлдэл хийж байгааг хэлээгүй байсан тухай дурьдсан явдал гарсан.

Үүнээс үзэхэд Путин бидний үеийн Сталин болоод байгаа бололтой.


АНУ-ны гурван нүүдлийн дарааг харжээ

Сүүлийн үеийн байдлыг харахад АНУ гурван нүүдлийн алсын харсан бололтой. Путиныг эхлээд дайраад эхлэхэд зөвхөн хамгаалах зэвсэгүүд Украйнд нийлүүлж байсан бол довтолгооны зэвсэгүүд ихээр нийлүүлэх боллоо. Үүнийг задлаж ярьвал.


  1. Оросууд ариухан баатрын дүрээр Украйныг эзэлж өөрийн хүч чадлаа гайхуулж, дуулгуургүй хөршүүдээ харцаараа байлгахыг зорьсон ч Украйнд хийснээс нь хараад бүгд  Оросуудыг дэлхий даяараа тэнэг, муйхар, хүчирхийлэгч, ёс зүй харанхуйн хаант улс гэсэн ойлголттой болсон. Хөрш улсууд нь гарал үүсэл нэгтэй хүмүүсээ ингэж байгаа юм чинь биднийг бол газраас ч арчих байх гэдэг айдаст автацгаасан.
  2. Одоо Оросуудыг яаж ч болно. Тэд жинхэнэ утгаараа Мангад (мангас гэдэг үгийн эртний дуудлага) болсон. Мангасууд Украйныг довтлоод алж хядаж байгаа болохоор мангас алах зэвсэг өгөх нь ариун хэрэг. тэр муу Мангас матрын нулимас унаган учирласан ч хэн ч өрөвдөхгүй. Таарсан газраа алсан ч болно. Дайн эхлэхэд Украйнд довтлогооны зэвсэг өгсөн бол Украйн хохирол бага учрах байсан ч Оросуудыг дэмжигч гарч ирж болзошгүй байсан. Одоо нэгэт гархааргүй болсон. Иймд довтолгооны зэвсгийг өгч Оросыг ичгэвтэр ариухнаар ялах хэрэгтэй.
  3. Үүний үр дүнд “АНУ-ын нэр хүнд дэлхийд буцаж дээшилнэ. АНУ байхгүй бол Орос мэтийн харанхуйн мангасууд зөв хүмүүсийг алах болно. АНУ-тай холбоотон болох хэрэгтэй” гэсэн мэссэжийг дэлхийд тараасан. 


Үр дүн нь гарч Финланд, Норвег хоёр НАТО-д элсэх нь тодорхой боллоо. Украйн дайны дараа орно. Молдав эрчтэй ярьж эхэлж байна. Гүржид АНУ-ын цэргийн бааз үргэлжлүүлэн байхад аюулгүй болно. Оросын талыг баримтлагч Белорус, Словак, Серби зэрэг улсууд Оросуудад эргэлзэж эхлэх болно.

Энэ байдлыг эрт мэдэрсэн Хятадууд Оросуудыг дэмжихээ багасгасаар удахгүй эсрэг талд нь орж ч мэдэхээр болоод байна.

Бас нэг сонирхолтой ойлголт үүссэн нь Оросууд НАТО-гоос айдаг. НАТО Оросоос айдаггүй нь харагдлаа.

 


Дайны төгсгөл

Миний төсөөлж байгаагаар Оросуудад Молдав хүртэл давших нэг их зорилго байхгүй байх. Путинд одоо их бага нь хамаагүй гавьяа л хэрэгтэй. Хоёр БНУ-ын газрыг чөлөөлж, Марюполыг авч Крымыг их газраар холбоход л хангалттай байх аа. Цаашаа явж Одессаг авна гэж Зеленский л айлгаж байгаа байх. Оросууд үнэхээр амархан давших өөр арга олдоггүй л юм бол тийшээ Одесса руу явахгүй байх. Америкууд Оросууд, Путинг яаж илүү муухай харагдуулах уу гэж бодож байгаа. Цаашид ч оролдох болно.


Дүгнэлт

Гэхдээ энэ бүхэн Оросуудын хөршүүдээ мэрж идэх бодлогоос л болж байгааг хэн бүхэн мэдэж байгаа. Хэрэв Оросууд хөршүүдтэйгээ харилцан ашигтай, эрх тэнцүү харьцдаг байсан бол үнэхээр АНУ-тай өрсөлдөхүйц шинэ эвслийг бий болгож чадах байсан. Энэ бүхнээ хүчээр, дээрлэхэж хийх гэж оролдож байгаа нь үнэхээр харамсалтай.

No comments:

Theme images by duncan1890. Powered by Blogger.