Эсээ хэрхэн бичих вэ?
Оюутан
залуучуудад хичээлийн даалгавраар болон ямар нэгэн хөтөлбөрт хамрагдахад Эсээ
бичих хэрэг гардаг. Гэтэл оюутнууд маань энэ талаар тодорхой мэдлэггүйгээс болж
боломжоо алдах тохиолдол их байдаг учраас ЭСЭЭ ХЭРХЭН БИЧИХ тухай
та бүхэнд толилуулъя.
Гадаадын
ялангуяа Америкийн их, дээд сургуулийн өргөдлийн маягтыг бүрдүүлэхэд Эсээ буюу
зохион бичлэг бичих шаардлага зайлшгүй гардаг. Эсээ буюу зохион бичлэг нь таныг
элсэлтийн шалгалтын комиссын гишүүдэд танилцуулах чухал боломж олгож буй
хэрэг юм.
Их дээд
сургуульд өргөдөл гаргагчид ихэнхдээ зохион бичлэгээ албан ёсны, мэргэжлийн үг
хэллэгтэй, өөрийн зорилгоо зөв тодорхойлсон байх ёстой гэж боддог. Энэ нь
магистр болон түүнээс дээш шатанд суралцагсдын хувьд анхаарах ёстой
асуудал боловч бакалаврын шатанд суралцагсдын хувьд зохион бичлэгтээ
өөрийгөө хувь хүний талаас нь илүү танилцуулж бичих хэрэгтэй байдаг. Жишээлбэл:
таны амьдрал эсвэл таны үзэл бодолд хамгийн их нөлөө үзүүлсэн хүний тухай эсвэл
чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлдэг тухай бичвэл зүгээр. Учир нь Америкийн их,
дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын комиссын гишүүд зөвхөн хичээлийн дүн,
шалгалтын оноо харахаас гадна, өргөдөл өгөгчийг хувь хүний талаас нь мэдэхийг
хүсдэг. Мөн өөрийн хүрсэн амжилт, бүтээсэн зүйлийн тухай, жишээлбэл оролцож
байсан уралдаан, олимпиад, эзэлсэн байр, шагналын тухай эсвэл сайн дурын ажил
хийж байсан зэргээ дурдах нь зүйтэй. Харин өөрийгөө хэт төвийлгөж магтах эсвэл
нэмж зохиож бичих нь зохимжгүй.
Та Эсээгээ
яаж бичих вэ?
1-р алхам: Бичихээсээ өмнө
Эхлээд юу бичихээ сайтар бод. Ингэхдээ бүтэц,
зохион байгуулалт, дэс дараалал зэргийг үл хайхран бодол санаандаа байгаа
бүхнээ цаасан дээр буулга.
Бичсэн зүйлээ утга санаагаар нь хооронд нь
холбож үз.
Дэс дараалал, логикийг анхаар.
Одоо бичсэн зүйлийнхээ утга санааг анхааран
тухайн эх болгон дээр нарийвчлан ажиллаад бүгдийг дахин эхнээс бич.
2-р алхам: Эхний хэсэг
Энэ хэсэгт та Эсээ буюу зохион бичлэгийнхээ
товч утга, ерөнхий төлөвлөгөөг тусгаарай. Эхний хэсэгт Эсээний товч агуулгыг
тусгаж өгвөл уншигчдад ерөнхий утга санааг түргэн ойлгож, үргэлжлүүлэн уншихад
хялбар болдог. Тийм учраас та эхний хэсгээ аль болох сонирхолтой, анхаарал
татахуйц болгохыг хичээгээрэй.
3-р алхам: Их бие
Их биеийн хэсэг бүр нь өөрийн агуулгыг
хадгалсан өгүүлбэрээр эхэлдэг бөгөөд энэ өгүүлбэр нь ямагт шинэ санаа агуулсан
байх ёстой. Дараа нь энэхүү өгүүлбэрийн утга санааг тодруулсан янз бүрийн
жишээ, тайлбар, тоо баримтыг нэмж оруулна.
4-р алхам: Дүгнэлт
Зохион бичлэгийнхээ энэ хэсэгт дээрх бичсэн
зүйлийнхээ талаар дүгнэлт гарган бичих хэрэгтэй.
5-р алхам: Засвар хийх
Та зохион бичлэгээ бичиж дуусгаад чангаар
өөрөө өөртөө уншаад үз. Хэрэв та зохиогч биш харин уншигчийн байрнаас хандвал
өөрийн алдаагаа илүү амархан олох болно.
Сайн Эсээ ямар байх вэ?
• Хялбархан уншигдаж, амархан ойлгогддог
зохион бичлэгийн сайн эсээ гэж дүгнэдэг. Таны зохион бичлэгийн гол санаа тод
гарсан байх ёстой.
• Эсээ нь зохиогчоо хувь хүний талаас нь
харуулж чадсан байх.
• Эхлэл ба төгсгөл нь ойлгомжтой бөгөөд утга
санаа нь логик холбоотой байх.
Эсээ
бичихэд анхаарах зүйлүүд
Хэдийгээр зохион бичлэг тань төгс болж
чадаагүй ч гэсэн дараах түгээмэл тохиолддог дутагдлуудыг гаргахгүй байхыг
анхаараарай:
• Хэтэрхий том эсвэл эртний үг бүү хэрэглэ.
Зарим хүмүүс зохион бичлэгээ ухаантай, гоё
харагдуулах зорилгоор хэт том үг хэрэглэдэг. Гэвч эдгээр
үгнээс нь зохион бичлэгийн зөвхөн хоосон чимэг болж, хувь хүний үзэл бодлыг
бүрэн илэрхийлж чаддаггүй.
• Зохион бичлэгийн зорилго нь утга
санаанаасаа зөрсөн, авцалдаагүй байх. Ядуу хэллэгтэй байх.
• Тэмдэг нэр болон өөр туслах үг аль болох
цөөн ашиглаарай.
• Өргөдлийн маягтад өгсөн мэдээллээ Эсээндээ
дахин битгий давтаарай.
• Зохион бичлэг нь нэгэн хэмтэй байх ёстой.
• Өөрийнхөө сайн мэддэг, сонирхдог зүйлийн
талаар бичих, харин сэдвээ сайн бодох хэрэгтэй.
• Эсээ хэтэрхий урт байх хэрэггүй.
• Гол сэдвээсээ хазайх ёсгүй.
Романтай адил эсээ юуны тухай ч байж
болно. Их сургууль болон коллежуудад эзэмших ёстой хамгийн гол зүйл бол
Эсээ бичиж сурах байдаг. Эсээ гэдэг та өөрийн бодлоо ямар нэг тодорхой асуудал
дээр илэрхийлэх, батлах тухай юм. Та нөхцөл байдлыг гарган тавиад, учир
шалтгааныг нь харуулах ёстой.
1. Та эхлээд юуны тухай бичих гэж буйгаа
уншигчдад хэлэх ёстой. Эхлээд тухайн сэдэв дээрх өөрийн бодлоо энгийнээр эхний
хэсэгт бичих хэрэгтэй. Үүнийг та тухайн Эсээгээ бичих хэв маягтаа тааруулан
сонгох нь зөв.
2. Хүмүүст хандан бич. Та эхний хэсэгт бичсэн өөрийн бодлоо задалж нэг нэгээр нь дэлгэрүүлэх хэрэгтэй. Задлан бичиж буй зүйлүүдээ жишээ, тайлбараар нотолж задалсан хэсэг бүрээ өөрийн дүгнэлтээр хаах хэрэгтэй.
3. Та хүмүүст хандан хэлсэн зүйлээ дахин сануул. Тэгээд өөрийн Эсээгээ төгсгөж, эцсийн бодлоо хэсэг өгүүлбэрт багтаан бич.
2. Хүмүүст хандан бич. Та эхний хэсэгт бичсэн өөрийн бодлоо задалж нэг нэгээр нь дэлгэрүүлэх хэрэгтэй. Задлан бичиж буй зүйлүүдээ жишээ, тайлбараар нотолж задалсан хэсэг бүрээ өөрийн дүгнэлтээр хаах хэрэгтэй.
3. Та хүмүүст хандан хэлсэн зүйлээ дахин сануул. Тэгээд өөрийн Эсээгээ төгсгөж, эцсийн бодлоо хэсэг өгүүлбэрт багтаан бич.
• Та хэрвээ үнэхээр сайн Эсээ бичиж
сурмаар байгаа бол сайн Эсээчдээс жишээ авч, тэднээс суралцах хэрэгтэй.
Волтайр, Жоан Дидион, Анние Диллард, Чарлэз Ламб, Ралф Валдо Эмэрсон, Торэау, ,
Шэллэй, Гор Видал зэрэг сайн Эсээчид байдаг.
Эсээнээс юу
олж мэдэхийг хүсдэг вэ?
Эсээнээс таныг хувь хүний чинь хувьд олж
харахыг хичээдэг. Мэдээж хичээл сурлагын байдал, ажлын туршлага, олсон амжилт
чинь чухал. Гэхдээ эдгээрийг CҮ, Application Letter болон дүнгийн чинь
хуулбараас харчихна. Харин Эсээнээс та хэн бэ, та юунд зорьдог, тэмүүлдэг, ямар
үзэл бодолтой вэ гэх зэргийг олж харах гэдэг. Иймээс та өөрийгөө ямар өнцгөөс
нь харуулах вэ гэдгээ маш сайн бодож, төлөвлөх хэрэгтэй. Эсээг тань уншаад таны
бусад материалыг харах сонирхол төрөх ёстой. Тэд таны Эсээг уншаад энэ
сургуульд суралцахад тохиромжтой оюутан мөн үү гэдгийг тогтоохыг оролдоно.
Хэрэв Эсээнд өөрийнхөө давуу талыг бичээрэй
гэсэн байвал өөрийгөө хариуцлагатай, ажилсаг, хөдөлмөрч, ухаантай зэргээр
бичээд огт хэрэггүй. Мэдээж өөрийгөө хариуцлагагүй, залхуу, юм ойлгодоггүй гэж
бичих хүн байхгүй. Харин үүний оронд та чөлөөт цагаараа асрамжийн газрын хүүхдүүдэд
англи хэлний хичээл заадаг гэж бичсэн нь дээр. Мөн шалгаруулалтын комиссынхонд
зүгээр л онц сурлагатан хэрэггүй, харин төрөл бүрийн салбарыг сонирхдог,
нийгмийн идэвхтэй хүн чухал байдаг. Иймд та зуны улиралд одон орон судлалын
нийгэмлэгт ажилладаг гэх мэтээр бичвэл уншиж байгаа хүндээ илүү сонирхолтой
байж чадна.
Хэмжээ
Хамгийн гол анхаарах зүйл бол хэмжээ. Та
заасан үгийн тооноос хэтрүүлж огт болохгүй. Энэ нь таныг аливааг задлан
шинжлээд эргүүлэн дүгнэж, санаагаа товч тодорхой илэрхийлж чадаж байна уу
гэдгийг чинь шалгаж байгаа хэрэг. Эсээ бол таны сургуульд илгээж байгаа
материалууд дотроос хянаж, хүссэнээрээ хийж болох цорын ганц зүйл гэдгийг
ойлгоорой.
Шалгаруулалт
Олон мянган захиаг шалгалтын комиссынхон
хэрхэн, ямар үзүүлэлтээр шалгаруулдаг вэ. Энэ талаар шилдэг сургуулиудын
шалгалтын комисст багтдаг туршлагатай хүмүүсээс авсан судалгааг товчлон танилцуулъя.
Тэд Эсээнээс
юуг олж мэдэхийг хүсдэг вэ?
-Сурах
чадвар: хөдөлмөрч
чанар, сэтгэн бодох, задлан шинжлэх, дүгнэлт хийх чадвар
-Хувийн
чанар: өөртөө
итгэлтэй, үнэнч, зорилготой, манлайлагч байх, бусдыг араасаа дагуулах, өөрөө
өөрийгөө хурцлах чадвар
-Мэргэжлийн
ур чадвар: өөрийн
сонгосон салбартаа амжилт гаргахад нөлөөлөх туршлагуудыг хуримтлуулсан уу,
бусадтай харилцах, бусдыг удирдах чадваруудад суралцсан уу зэргийг таны Эсээнээс
олж мэдэхийг хичээдэг. Мөн дараах 3 асуултад хариулт олохын тулд тэд таны Эсээг
уншдаг.
-Та энэ сургуульд элсвэл амжилттай суралцаж
чадах эсэх
-Та анги, хамт олондоо шинэлэг байдлыг бий
болгож чадах эсэх
-Та бусад өргөдөл өгөгчдөөс хэр зэрэг давуу
талтай, онцлогтой байна.
-Ингээд таны Эсээг уншиж дуусахад Та бол энэ
сургуульд сурахаар заяагдсан, үнэхээр тохирсон хүн яах аргагүй мөн гэдгээ
нотолж чадсан байх ёстой юм.
Эсээг хэн
уншдаг вэ?
Шалгаруулалтын комисс гэж байх бөгөөд тэдгээр
хүмүүс жил бүрийн шалгаруулалтыг хийдэг, маш туршлагатай хүмүүс байдаг. Тэд
ямар хүмүүсийг сургуульдаа оруулах дуртай байдгийн талаар баримжаа мэдээлэлтэй
болохын тулд та сургуулийн вэб хаягаар ороод FAQ буюу хамгийн түгээмэл
тавигддаг асуулт болон түүнд өгсөн хариултуудыг уншсан байхад зүгээр.
Яаж
шалгаруулдаг вэ?
Ер нь бүхий л сургуулийн сонгон
шалгаруулалтын үе шат нь адил гэхэд болно. Эхний ээлжид 1-2 мэргэжилтэн бүх
материалыг уншина. Ямар ч байсан таны материал хугацаандаа очсон л бол
уншигдалгүйгээр хогийн саванд орно гэж байхгүй. Мөн TOEFL, GRE, GMAT зэрэг шалгалтад
минимум оноог нь авсан байвал шүү дээ. Тэд нэг Эсээг уншихад 10-40 минут
зарцуулдаг. Комисс өдөрт дунджаар 100 орчим Эсээ уншдаг гэсэн тооцоо бий.
Тиймээс тэд Эсээний эхний хэдхэн мөрөөс л тухайн Эсээг сонирхолгүй, сонирхолтой
зэргээр тархиндаа ялгачихдаг. Ингээд таны материал авах, татгалзах, тодорхойгүй
гэсэн гурван хайрцгийн нэгэнд орно. Хэрэв таны материал тодорхойгүй гэсэн
ангилалд орвол дараагийн хүн уншина. Хэрэв тэр дахиад л тодорхойгүй гэвэл
сургуульд элсэх таны магадлал буураад л байх болно. Хэрэв элсүүлэхээр бол таны
материалыг деканд өгөх бөгөөд декан зөвшөөрвөл та тус сургуулийн оюутан боллоо
гэсэн үг. Тэгэхээр та энэхүү тодорхойгүй гэсэн ангилалд орохгүйн тулд аль болох
гайхалтай сайн, ер бусын онцлог, бусдаас эрс ялгарахуйц Эсээ бичихээс өөр
аргагүй юм.
Анхаарах
зүйлс
Та чухам юу илэрхийлэх гээд байгаагаа
тодорхой бичих ёстой. Та бол энэ сургуульд заавал сурах ёстой хүмүүсийн нэг
гэдгээ та 2-3 үндэслэлээр нотлох хэрэгтэй. Санаагаа ойлгомжтой илэрхийл. Таны
Эсээ тодорхой, логиктой, сонирхолтой байх ёстой. Түүнээс биш энэ бол эрдмийн
ажлын судалгаа, өөрийгөө магтсан зохион бичлэг биш. Хөгжилтэй, сонирхолтой.
Оновчтой хошигнож чадсан хүмүүс бусдад дандаа таалагддаг.
Сайн Эсээ
бичихийн тулд:
-Ямар хэсгүүд дээр төвлөрөхөө тодорхойл
-Дарааллаа гарга
-Амьдралд тохиолдсон болсон явдлуудаасаа дурдаж
болно
-Танд энэ чиглэлээр сурахын юу нь сонирхолтой
байгаа, юу сурахыг хүсэж байна гэдгээ илэрхийл
-Эсээний эхлэл ердийн “саарал” биш, харин
богино түүх, эшлэл үг, асуулт, дүрслэлээс эхэлж болно.
-Эсээний төгсгөл нь гол хэсгүүдээ тодотгосон
байх ёстой
-Бичиж дууссан Эсээгээ хамгийн багадаа гурван
удаа унших хэрэгтэй
-Өөр хэн нэг хүнд өгч уншуулаад санал, анх
буусан сэтгэгдлийг нь сонсох
- Өөрөө өөртөө чангаар унших хэрэгтэй
Муу Эсээ
бичихийн тулд:
- Би 19** онд төрсөн, Намайг тэр гэдэг… гэх
мэтээр эхлэх
- Эсээний оронд товч намтраа бич
-Сонирхолтой, хөгжилтэй биш харин инээдэмтэй
юм бич
-Уран яруу, уянгын халилтай үгээр бөмбөгд
-Компьютерийн зөв бичгийн дүрэм шалгагчид
100% найд
-Нийтлэг, ерөнхий, мэдээжийн зүйл бич
-Яагаад дунд сурсан, ажлаа олон дахин сольсон
зэрэг дутагдлуудаа хаацайлан, тайлбар бич
-Худал зүйл санаанаасаа зохион, өөрийгөө илт
дөвийлгөн бич
Мэдээллийн
эх сурвалж http://tulgax.blogspot.com/
No comments: